УИХ-ын дарга М.Энхболд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхлаа. Нэг цаг гаруй үргэлжилсэн уулзалт элэгсэг дотно, нөхөрсөг, илэн далангүй нөхцөл байдалд болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хөндөн ярилцав.
2233 өдөр