Хууль санаачлагчид хуулийн салбарынхантай санал солилцов
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хууль сахиулах их сургуулийн Соёлын төвд өнөөдөр Эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хуулийн байгууллагуудын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр болон Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль сахиулахын их сургууль, Монголын хуульчдын холбоо зэрэг нийслэл болон орон нутгийн хуулийн байгууллагуудын 400 орчим төлөөлөл оролцов.
2237 өдөр