ОУВС-ын ажлын хэсэг хөтөлбөр сайн хэрэгжиж, бүх тоон зорилтууд хангагдсан гэж дүгнэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн энэ оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар манай улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон.
Тус хөтөлбөр гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд улирал тутам үнэлгээ хийх юм. Хөтөлбөрийн эхний үе шатны үнэлгээ хийх ОУВС-гийн ажлын хэсэг энэ сарын 19-нөөс энэ сарын 2-нд манай улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдэд урьдчилсан байдлаар үнэлгээ хийсэн. Ингээд ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай дараах мэдэгдлийг гаргажээ.
2452 өдөр