Шугамын гэмтлийг засварлаж, аймгуудыг эрчим хүчинд холбож эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймгууд цахилгаангүй болсон. Тэгвэл засварын ажлуудыг дуусган дээрх таван аймгийг эрчим хүчинд дөнгөж сая холбож иргэд гэрэл цахилгаантай боллоо хэмээн Эрчим хүчний яамнаас манайд мэдээллээ.
2463 өдөр