Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг дүгнэж, шаардлагатай тохиолдолд цуцлахыг даалгав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” асуудлыг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
5 өдөр