Д.В.Мантуров: Уул уурхай, эрчим хүч, хөнгөн үйлдвэрийн хамтарсан үйлдвэр байгуулах чиглэлээр ажиллах боломжтой
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд Ө.Энхтүвшин Д.Сүхбаатарын талбайд Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг нээлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин энэхүү үзэсгэлэн худалдааг хамтдаа үзэж сонирхсон ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуровыг Төрийн ордон дахь албан өрөөндөө урив.
2148 өдөр