Мөрөнд машин түлээ 330 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 17:15:52

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын түлээ түлшний зах дээр нэг машин түлээ 330 мянга, портер түлээ 130 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа бөгөөд иргэдийн худалдан авалт муу байна гэдгийг худалдаачид хэлж байлаа.

Энэ жилийн хувьд Мөрөн сумын түлээний хэрэглээг хангах зорилгоор ойролцоох 12 сумдаас сум, орон нутгийн  281 ойн нөхөрлөл, 86 ойн мэргэжлийн байгууллага мод бэлтгэлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн өвөл дулаахан басйан учраас нэг машин түлээний үнэ 350 мянган төгрөг байсан бол энэ өвөл хүйтрэх төлөвтэй байгаа учраас түлээний үнэ ханш нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд