Хоёр хүүхдээ цонхоор шидэх гэж байсныг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2015-12-11 11:18:57

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны найман давхраас 27 настай эрэгтэй согтуугаар танхайрч, хоёр хүүхдээ цонхоор шидэх гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.

"Айлын цонхоор хүн унах гэж байна" гэсэн дуудлага оройн 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагаар Аврах ангийн 9 аврагчтай бүлэг очиход 27 настай Б гэгч эр согтуу гэр бүлийнхэнтэйгээ муудалцан, гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин хүн оруулахгүй 2-6 насны хоёр хүүхдийг цонхоор шидэхээр завдаж байжээ. Улмаар аврагчид 9 давхарын айлынх нь цонхоор доош буун тус айлын  гал тогоо, зочны өрөөний цонхыг хагалан дотогш орж хүүхдүүдийг аюулгүй болгожээ.

Энэ үеэр хүүхдээ цонхоор шидэх гэж байсан этгээд аврагчид руу хутга барин дайрчээ. Аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж Б-г саатуулан, хоёр хүүхдийн амийг аварч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Н.Туяа 

Холбоотой мэдээ