Хар тамхи наймаалагчдаас "мөс" хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-15 13:52:03

Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхи , мансууруулах бодис зарж, борлуулж байна гэсэн мэдээ өнгөрсөн ням гарагт цагдаагийн хэлтэст иржээ.  

Энэ мэдээллийн мөрөөр цагдаагийнхан газар дээр нь очиж шалгахад иргэн С, О, Э нар бүлэглэн хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох "мөс" гэгч зүйлийг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулан өөрсдөө ч хэрэглэж байсныг нь тогтоов. Хэргийн газраас мөс, гашиш, экстази болон мансууруулах бодис хэрэглэхэд ашигладаг эд зүйлс илэрснийг хураан авчээ. Сэжигтнүүдийг нарийвчлан шалгаж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ