“Их Монголын хүчтэн” дэвжээ, сагсанбөмбөгийн аваргаар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-16 12:54:12

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын аварга шалгаруулах "Монгол-2015" 8 дахь удаагийн тэмцээн энэ сарын 12-13-нд Спортын төв ордонд болж шилдгүүдээ тодруулав.

Тэмцээнд аймаг, цэргийн арслангаас дээш цолтой бөхчүүдээс бүрдсэн 12 баг 4 зоонд хуваагдан өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн Их монголын хүчтэн, Увс аймгийн Увснуур, Завхан аймгийн Завхан, Сүхбаатар аймгийн Жавхлант, Орхон аймгийн Хангарьд, Дархан-Уул аймгийн Дархан, Булган аймгийн Булганхангай, Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээд шигшээ наймд шалгарсан байна.

Тус найман баг хоёр зоонд хуваагдан өрсөлдсөнөөс нэгдүгээр зооноос Их монголын хүчтэн нэгээр, Увс нуур хоёроор гарч, хоёрдугаар зооноос Булганхангай нэгээр, Хангарьд хоёроор гарч, хоорондоо солбиж буюу нэгдүгээр хэсгээс нэгээр гарсан Их Монголын хүчтэн хоёрдугаар хэсгээс хоёроор гарч ирсэн Хангарьдтай тоглож хожсон. Харин хоёрдугаар хэсгээс нэгээр гарсан Булганхангайн баг, нэгдүгээр хэсгээс хоёроор гарсан Увс нуурт хожигдсон байна.

Ийнхүү аваргын төлөө "Их Mонголын хүчтэн", "Увс нуур" дэвжээний бөхчүүд тоглосноос "Их монголын хүчтэн" дэвжээ, Увснуур дэвжээг 20:17-гоор буулган авснаар 8 дахь удаагийн бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргын алтан медалийг хүртлээ.

Тэмцээний тэгш тоглогчоор Булганхангай дэвжээний тоглогч улсын начин С.Ганхуяг, шилдэг довтлогчоор "Увс нуур" дэвжээний тоглогч, аймгийн арслан Т.Сүрэнжав, шилдэг хамгаалагчаар "Их Mонголын хүчтэн" дэвжээний ахлагч улсын арслан Д.Ганхуяг, холын зайн шидэлтийн аваргаар Увс нуурын аймгийн арслан Х.Оргилболд нар тус тус шалгарав.

Д.Өлзий

Холбоотой мэдээ