Үндсэн хуулийн цэц хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-16 13:45:59

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 23-нд товлолоо. 

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн заалтаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн шүүхэд хандах эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ. Тиймээс уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэхээр цэц дунд суудлын хуралдаанаа товлосон байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ