Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-12-20 10:05:10

Аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 10. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, 1 цагаан мэнгэтэй цагаан морь өдөр.

Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 46 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Холбоотой мэдээ