Зуунмод сумын эдийн засгийн өсөлт 23 хувь буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 13:07:08

Төв аймгийн Зуунмод сумын эдийн засгийн өсөлт 2015 онд 23 хувь буурсан нь Монголд нүүрлээд буй эдийн засгийн хямралтай холбоотой гэж тайлбарлав.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн гишүүдийн үзэж буйгаар дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнхийг  бүрдүүлдэг  Могол ноос, Төмөр трейд зэрэг ХХК-ниуд үүдээ барьж, жилдээ 8-12 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэдэг барилгын компаниуд  2-3 тэрбум төгрөг эргэлдүүлдэг  болж, ажилгүйдлийн түвшин өсөх хандлагатай байгаа нь эдийн засгийн өсөлтийг жилд 5 хувиар  ахиулана гэсэн Засаг дарга Ж.Цэндсүрэнгийн мөрийн хөтөлбөрийг биелүүлэх боломжгүйд  хүргэжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ