МУИС-ийн 15 оюутан Мицүбиши корпорацийн тэтгэлэг хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-22 15:25:23

МУИС-ийн 15 оюутан “MITSUBISHI CORPORATION INTERNATIONAL SCHOLARSHIP” хөтөлбөрийн тэтгэлгийг гардан авлаа.

Тэтгэлгийг тус корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ёшино Хидэнори, МУИС-ийн Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат, Оюутанд үйлчлэх төвийн ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал нар гардуулан өгөв.

Энэ жил МУИС-ийн 71 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрах хүсэлт гаргаснаас  сурлагын үнэлгээний голч дүн, амжилттай суралцахад нь санхүүгийн дэмжлэг шаардлагатай байх, эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог зэрэг үзүүлэлтээр нэр бүхий 15 оюутан шалгарч, тэтгэлгийн эздээр тодорсон юм.

Мицубиши Корпорацийн Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. Харин Монголын залуучуудын боловсролд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 2011 оноос хойш МУИС-д хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдүгээ 5 дэх жилтэйгээ золгож байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ