Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-12-23 07:24:44

Өнөөдөр аргын тооллын арванхоёрдугаар сарын 23. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 13. Буд гараг. Чөлөөт эх одтой, 7 улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр.

Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Холбоотой мэдээ