Байнгын хороодын таван хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-23 10:05:52

УИХ-ын Эдийн засаг, .Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төсөв, Төрийн байгуулалт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод тус тус хуралдана. 

Эдийн засгийн байнгын хороогоор Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх, Байнгын хорооны даргыг сонгох, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэж, Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны мэдээлэлийг сонсох юм. 

Төсвийн байнгын хороогоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэнэ. 

Үдээс хойш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх юм байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ