1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-12-24 12:55:30

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” маргааш буюу баасан гарагт Монголын хүүхдийн ордонд болно.

Тус наадамд эрсдэлийн түвшин тогтоох программд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд, нийслэлийн "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын ажилтнуудын нийтдээ 1000 хүүхэд оролцох юм. Энэ үеэр Монголын хүүхдийн ордноос хүүхэд багачууддаа зориулан “Баясгалантай багачууд” хүүхдийн урлагийн тоглолтыг сонирхуулж, нийслэлийн Засаг дарга гарын бэлэг гардуулна.

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж байгаа 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярыг энэ сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулах юм. “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ыг зохион байгуулахад шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргасан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ