100 өвлийн өвгөн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-25 14:31:47

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах оны заагт  БГД-ийн ЗТДГ-аас “100 өвлийн өвгөнтэй хамт” баярын парадыг зохион байгуулав. Парад БГД-ийн ЗДТГ-аас "Өргөө" кинотеатр хүртэл үргэлжилсэн юм. 

Баянгол  дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагууд парадад жагслаа. БГД-ээс 2 дахь жилдээ зохион байгуулж буй баярын парадад дүүргийн удирдлагууд болон дээрх байгууллагуудын ажилтнууд 100 өвлийн өвгөн болон үлгэрийн баатруудад хувирчээ. Тус парадын үеэр циркийн тоглолт, флаш моб, 100 өвлийн өвгөн хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулахын зэрэгцээ иргэдэд халуун аарц, чацарганаар үйлчилсэн юм.

 Б.Заяа

Холбоотой мэдээ