Эдийн засагчид спортоор өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголд хөрөнгийн зах зээл үүсэж, хөрөнгийн бирж байгуулагдсаны 25 жилийн ойг угтсан спортын арга хэмжээ шатрын тэмцээнээр эхэллээ.
Шатрын тэмцээнд үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагууд болох Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, ГҮЦК-иудын нийт 6 баг 18 тамирчид оролцов.
Тэмцээний нэгдүгээр байрыг “ҮЦТТТХТ” ХХК-ийн баг, дэд байрыг “Би Ди Сек” ҮЦК, гуравдугаар байрыг ”Монголын хөрөнгийн бирж” баг тус тус эзэллээ.
Тэмцээн цаашид ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнээр үргэлжилнэ.
Ж.Болор