Хонины цэцэг өвчин илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 16:52:38

Хэнтий аймгийн Цэнхэр Мандал суманд өвөлжиж байсан Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин.Батбаатарын хотноос цэцэг өвчин илэрчээ

Манай улсад анх 1930 онд оношлогдож, 1967,1977 онд бүртгэгдэж,өнгөрсөн онд дахин дэгдсэн хонь, ямааны цэцэг өвчин 2016 оны 1 сарын 09-нд Хэнтий аймгийн Цэнхэр Мандал суманд өвөлжиж байсан Төв аймгийн Баяндэлгэр сумын 2-р багийн малчин н.Батбаатарын 13 хонинд илэрчээ. Иймд Төв аймгийн ХХААГ даруй арга хэмжээ авч, 3 мянган тун вакциныг тухайн иргэний 700 гаруй богд тарьж, 13 хонийг устгаж,тухайн сумын 5-10 км дотор оршин суудаг дөрвөн өрхийн 3000 орчим малд вакцин хийж,Эрдэнэ, Баяндэлгэр суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Цэцэг өвчний үед мал өндөр халуурч, арьс салстны бүрхүүлд нь гүврүүт, цэврүү гардаг ба агаар дуслын замаар халдварладаг. Өвчин үүсгэгч нь хүйтний улиралд тэсвэртэй,хурдан тархах чадвартай аж. Иймд өвчний голомттой хил залгаа оршдог Төв аймгийн  зүүн бүсийн болон бусад сумд урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах,  шаардлагатай байгааг ХХААГ анхаарууллаа.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ