Гацууртын ордын асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-14 16:55:19

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонх дэмжин эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Ингэснээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тус төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж байна.

Уг ордыг ашиглах шийдвэрийг УИХ-аас гаргасан нөхцөлд төрийн эзэмшлийн хэмжээг Ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ