Монголын онгон байгальд ээлтэй дэд бүтэц хөгжүүлэх бас нэг алхам

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-01-20 08:31:16

БОНН. /CMS/. “Монголын дэд бүтцийн загвар, төлөвлөлтөд онгон байгальд ээлтэй хөгжлийн арга хэмжээнүүдийг нэвтрүүлэх нь” сэдэвт олон улсын семинарын үеэр оролцогчдын боловсруулсан, онгон байгальд ээлтэй дэд бүтцийн талаарх Улаанбаатарын үйл ажиллагааны  төлөвлөгөө гаргажээ.

Улаанбаатар хотод 2015 оны 8 дугаар сард болсон уг ажлын хэсгийн уулзалтад засгийн газар, аж үйлдвэр, хөгжлийн банк, НҮБ-ын агентлагууд, төрийн бус байгууллагууд болон академийн газруудын төлөөлөгчид оролцож, Монголын шугаман дэд бүтцийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр зэрлэг ан амьтанд тулгарч буй асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд цаашлаад дэд бүтцийн хөгжлийн сөрөг үр дагаварыг бууруулах болон экосистемийг хадгалах туршлагыг тодорхойлсон байна. Уулзалтад оролцсон төлөөлөгчид мэдлэг туршлагадаа тулгуурлан уг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, Монголын бүтээн байгуулалтын өмнөх болон дараах үеийн хяналт болон бодлого, ур чадварын зөвлөмжүүдийг өгсөн байна. Үйл ажиллагааны төлөвлөгөө нь Төв Азийн нүүдлийн хөхтөн том амьтдад нөлөөлж буй шулуун дэд бүтцийн уршгийг арилгахад чиглэсэн “Нүүдлийн амьтдыг хамгаалах тухай конвенц” болон “Тал, говийн бүс нутагт авто болон төмөр зам дагуу нутагладаг зэрлэг амьтдад зориулсан гарам”-ыг үндэсний стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх зорилготой. Зэрлэг амьтдад зориулсан гарамын тухай хуулийг 2015 оны 6 дугаар сард Монголын хуульд нэмж оруулжээ.

Төв Азийн тал нутаг болон хагас цөл нутгууд дэлхийн хамгийн том сүйтгэгдээгүй өргөн уудам газар бөгөөд амьтдын шилжилт хөдөлгөөнд ихээхэн дэмжлэг болдог.

Төв Азийн, ялангуяа, Монголын шугаман дэд бүтэц,  уул уурхай болон олборлох үйлдвэрүүд сүүлийн арван жилд хурдацтай хөгжиж байгаа нь улс дамнан нүүдэллэдэг хөхтөн амьтдын хөдөлгөөнд үлэмж аюул учруулж байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ