Аялал жуулчлалын үзэсгэлэнд Дорноговь аймаг “Түнш” аймгаар оролцоно

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-02-16 16:20:55

Энэ оны гуравдугаар сарын 25-27-нд  БОНХАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо  хамтран олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 17 дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын “Мишээл” барилгын эх дэлгүүрт болох үзэсгэлэн худалдаанд Дорноговь аймаг “Түнш” аймгаар оролцохоор болжээ.Уламжлал болгон зохион байгуулагддаг олон  улсын үзэсгэлэн Монголыг гадаадын улс гүрнүүдэд таниулан сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Дорноговь аймгийн хувьд энэ үйл ажиллагаанд 2009 оноос хойш оролцож иржээ.

Олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох бэлтгэл ажлыг хангахаар аймгийн Засаг даргын  орлогч Ж.Галбадрахаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа орсон байна. Дашрамд дурдахад Дорноговь аймагт 2010 онд 30 гаруй мянган дотоод гадаадын жуулчин  аялж байсан бол “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр” баталснаар 2014 онд 106 мянга болж нэмэгджээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ