Зөгийн бал, сүү цагаан идээ, мах, гурилан бүтээгдэхүүн эрэлттэй байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-06 18:29:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан хот байгуулагдсаны 57 жилийн ойг аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдааны түншлэл тогтоох, зах зээлийг өргөтгөх боломжийг бүрдүүлэх зорилготой “Төвийн бүсийн түншлэл- 2018” үзэсгэлэн худалдаа "Залуучууд" театрын нэг давхарт болон Найрамдал талбайд болов.

Арван ес дэхь жилдээ болсон “Төвийн бүсийн түншлэл-2018” үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар, Булган, Архангай, Орхон, Хөвсгөл, Завхан, Дархан-Уул зэрэг долоон аймгийн 78 иргэн, аж ахуй нэгж байгууллга 100 гаруй нэр төрлийн үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүнээр оролцжээ. 

Үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Дархан-Уул аймаг дахь салбар, аймгийн ЗДТГ, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, ХХААГ, "Залуучууд" театр ажиллав.

Үзэсгэлэн зохион байгуулсанаар иргэд нэг дороос бүгдийг хямд үнэ өргөн сонголттойгоор авах боломж бүрдсэн бол үйлдвэрлэгчид эх орондоо өөрийн гараар үйлдвэрлэсэн олон төрлийн бүтээгдэхүүнүү хэрэглэгчдэд хүргэсэн юм. Цэвэр зөгийн бал, мах махан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан болон гурилан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, гар аргаар боловсруулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд, Хөвсгөл нутгийн бренд хүнс болох жимсний чанамал, чихэр, жимс, жимсгэнэ гэх зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний эрэлттэй байлаа.

Харин Найрамдал талбайд цэвэр Монгол хөрсөнд ургасан хүнсний ногоо болон даршилсан бүтээгдэхүүнүүд худалдаалжээ. Үзэсгэлэн худалдаанд нийт 78 аж ахуйн нэгж байгууллага, иргэн оролцож 40 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулав.

Их хотын баяр, "Төвийн бүсийн түншлэл-2018үзэсгэлэн худалдааны мэдээллийгаймгийн мэдээлэл технологийн алба, орон нутгийн "ЛХА", "DBS", "RGB" телевиз болон үндэсний мэдээллийн сүлжээ "МОНЦАМЭ" агентлагийн Дархан-Уул аймаг дахь сурвалжлагч  цаг тухайд нь олон нийтэд хүргэж ажиллажээ. Мөн Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Дархан сумын тариаланч, өрхийн үйлдвэрлэгч нар сүү цагаан идээ, зөгийн бал, төмс хүнсний ногоогоороо оролцов.

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулахад "Шилдэг өрхийн үйлдвэрлэлээр "Орхон моника хоршоо"-ны зөгийн бал,  иргэн Н.Ренчинсамбуугийн сүү, цагаан идээ, "Наараа кимчи цех"-ийн ажика хоол амлагч, иргэн Ж.Дэлгэрхүүгийн төмс хүнсний ногоо, "Уран дөш"цехийн  хөнгөн үйлдвэрлэл зэс эдлэл, хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олноор "Улаанбаатар гурил" ХХК шалгарав.

Харин хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр "Ариун-Эх Цацал" ХХК, эрэлттэй бүтээгдэхүүнээр "Монгол оймс" ХХК-ийн бүтээдэхүүн, онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр "Spirit of nature", импортыг орлох бүтээгдэхүүнээр "Бөмбүүлэй цех", шилдэг маркетингтай байгууллагаар  "Дархан Хүнс" ХК, шилдэг хүнсний бүтээгдэхүүнээр "Мах сервис" ХХК-ийн гахай махан царцаамаг, аймгийн шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээр "Дархан хром" цехийн эрэгтэй ботинк, төвийн бүсийн шилдэг бүтээгдэхүүнээр "Дархан ариун ундарга" ХХК -ийн чацарганын тос, аймгийн брэнд бүтээгдэхүүнээр "Дархан нэхий" ХК-ийн хүүхдийн өвлийн хослол, "Гран при-Дархан Тав Трейд" ХХК-ийн дархан бахархал эрдэнэт хивс тус тус шалгарав.  

 


Л.Отгонбаатар

 

Холбоотой мэдээ