Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нээлттэй өдөрлөг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-22 15:08:42

Өмнөговь /МОНЦАМЭ/ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар энэ сарын 23-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар боллоо. 

Тус аймагт төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг нээж 21 байгууллага нэг дороос үйлчилгээ иргэддээ үйлчилгээ үзүүлдэг болсон. Энэхүү нэгдсэн төвд уг өдөрлөгийг зохион байгуулах юм. Тус өдөрлөгөөр газрын болон үл хөдлөх хөрөнгийн кдарстрын зураг, өмчлөлийн газрын мэдэгдэл, лавлагаа захирамжийн хуулбар, газрын барьцаа бүртгэл, хууль тогтоомж, барилгын норм дүрмийн танилцуулга зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм. Даланзадгад суманд шинэ суурьшлын бүс, Улиастай хорооллыг шинээр бий болгож байгаа бөгөөд тус бүсэд бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ