"Эрдэнэсийн өв” нэртэй уран сайхны кино бүтээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-28 19:37:41
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  “Монгол тулга” кино сангаас Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхийг харуулсан “Эрдэнэсийн өв” нэртэй түүхэн уран сайхны кино бүтээхээр болжээ. Үүний хүрээнд тус сангийн уран бүтээлчид аймгийн удирдлагуудтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

“Эрдэнэсийн өв” киноны зураг авалтыг ОХУ, БНЧУ-д дөрвөн улирал дамнан хийх тул  маш сайн төлөвлөж,  хугацаа хэмнэн ажиллаж ирэх оны есөн сар гэхэд үзэгчдийн хүртээл болгоно хэмээн тус киноны ерөнхий найруулагч Л.Баттулга хэллээ.

Кино зохиолыг Монголын Зохиолчдын Холбооны шагналт зохиолч Р. Мөнхтариа бичиж, тус кино багийнхан бүтэн жилийн хугацаанд судалгаа хийн бэлтгэл ажлаа хангасан байна. Уг кинонд МУГЖ Г.Золбоот, Б.Тунгалаг, Ж. Оюундарь, Монгол Улсын Төрийн соёрхолт МУГЖ Б.Бат-Өлзий нар тоглоно. Мөн уг ажлын хүрээнд ирэх сарын сүүлээр “Моторын дуу” дуу гаргах ёслолыг Эрдэнэт хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ