Бүтээн байгуулалтын талаар гэрэл зургийн уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-17 10:09:17

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт гэрэл зураг сонирхогч иргэдийн дунд "Өмнөговь аймгийн бүтээн байгуулалт-2018 миний дуранд" гэрэл зургийн уралдаан зарласан байна.

Тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 176 дугаар тогтоолоор 2018 оныг "Бүтээн байгуулалтын жил" болгон зарласантай холбогдуулан Өмнөговь аймгийн ЗДТГ-аас уг уралдааныг зохион байгуулж байгаа аж. Уралдаанд оролцогчид таваас дээш зураг ирүүлэх бөгөөд уг бүтээлүүдийн зөвхөн нэг нь аймгийн төвийн бүтээн байгуулалт бусад нь сумдын бүтээн байгуулалтын талаарх зураг байх юм. Оролцогчдоос эхний гурван байрыг шалгаруулж шагнах бөгөөд шилдэг 50 бүтээлээр үзэсгэлэн гарах юм байна. Өмнөговь аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтыг олон нийтэд сурталчлан таниулах, эерэг бүтээлч сэтгэлгээг бий болгох, нутаг орноо хайрлан хамгаалах үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зарлаж байгаа аж.


Холбоотой мэдээ