Ардчилсан намын Улстөрийн зөвлөлөөс Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-20 16:03:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өнөөдөр хуралдаж У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.

Тус зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурь баримталж ажиллахыг чиглэл болгожээ.

Ардчилсан намын Улстөрийн зөвлөл нь 31 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нараас бүрддэг аж.


Холбоотой мэдээ