Орхон аймагт энэ онд 335 хос гэрлэлтээ бүртгүүлж, 145 хос цуцлуулжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-11-21 16:02:24
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт энэ оны эхний есөн сарын байдлаар 145 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад есөн хувиар нэмэгдсэн байна. Харин 335 хос  Улсын бүртгэлийн газарт гэрлэлтээ бүртгүүлжээ.   

Гэр бүл цуцлалтын тоог сүүлийн  гурван жилээр авч,  2016 онд 126, 2017 онд 134, 2018 онд 145 байна.  Мөн гэр бүл цуцлах маргааныг 2016,  2017 онтой  харьцуулахад 247 хэргээр буюу 20.7, эцэг тогтоох хэрэг 32 буюу 16.7, эцэг, эх байх эрх хасах тав буюу 62,  хүүхдийн тэтгэлэг гаргуулах маргаан 223 хэрэг буюу 58 хувиар өссөн байна.

Дашрамд дурдахад, сүүлийн нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд 12 мянган гэр бүл салах хүсэлээ гаргасан байна.


Холбоотой мэдээ