Баянхонгор аймаг мал сүргийн тоогоор тавдугаарт бичигджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-22 14:02:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн мал сүрэг 4.5 сая гаруй болж, өмнөх оноос 8.3 хувиар буюу 350 мянган толгойгоор өсчээ. Аймгийн дүнгээр мал таван төрөл дээрээ өссөн бөгөөд нийт малын 60 шахам хувийг ямаа, 30 хувийг хонь, 10 хувь нь бод мал эзэлж байна.

Аймгийн хэмжээнд 10 сарын байдлаар мал төллөлт, төл бойжилтийн мэдээгээр оны эхний хээлтэгчийн 36.5 хувь буюу нийт 666 мянга гаруй хээлтэгч төллөсөн ба гарсан төлийн 93 хувь нь эсэн мэнд бойжиж байна. Бойжсон төлийн 80 орчим хувь нь бог мал аж.

Том малын зүй бус хорогдлын мэдээгээр 307 мянга шахам толгой мал хорогдсоноос өвчнөөр 116, хээлтэгч 62 мянга шахам толгой мал тус тус хорогдсон нь оны эхний нийт малын 6.7 хувийг эзэлж байна. Хорогдсон малын 20.1 хувь нь хээлтэгч мал байжээ.

Сонирхуулахад, Баянхонгор аймаг нийт малын тоогоороо улсын хэмжээнд тавдугаарт, ямаан сүргийн тоогоороо нэгдүгээрт, тэмээн сүргийн тоогоороо хоёр дугаарт орж байна.

Холбоотой мэдээ