Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 40 градус хүрч хүйтэрнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2018-12-06 22:14:12
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр Баянхонгор аймгийн нийт нутгаар хүйтний эрч чангарч, говийн нутгаар салхи шуургатай байна.
Өнөөдрөөс хүйтний эрч 4-6 градусаар чангарч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байх аж.
Говийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, Алтайн салбар уулсаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Харин Эхийн голын нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй байна.
Холбоотой мэдээ