Эмнэлгийн зарим шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг шинэчиллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2018-12-06 22:17:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлт, Төрөх эмэгтэйчүүд, Амбулатори, Яаралтай түргэн тусламжийн тасгийн зарим шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг шинэчиллээ.

33 нэр төрлийн 292 ширхэг багаж хэрэгслийн 50 сая төгрөгийн зардлыг Орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал Нэгдсэн эмнэлгийнхэнд албан ёсоор гардуулан өгөв.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт сүүлийн долоон жил гаруйн хугацаанд багаж хэрэгслийн шинэчлэл хийгдээгүй байна. Элэгдэж, ажиллагаа нь доголдсон багаж хэрэгслээр мэс засал болон бусад ажилбарыг хийхэд барилт нь алдагдах, түүнээс улбаалаад өвчтөн цус алдах зэрэг зарим эрсдэлүүд үүсдэг аж. Тиймээс тус эрсдэлт нөхцөл байдлыг халах үүднээс зөөврийн унтлагын аппарат болон мэс ажилбарын 33 нэр төрлийн багаж хэрэгслийг ийнхүү шинэчилсэн байна.

Холбоотой мэдээ