Хөрөнгийн бирж арилжаанд хэрхэн оролцох талаар мэдээлэл өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-22 13:47:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь өөрийн цахим хуудасны бүтэц, зохион байгуулалт, агуулгыг сайжруулан шинэчилж ашиглалтад орууллаа.

Хувьцаат компаниуд болон гишүүн үнэт цаасны компаниудын мэдээ, мэдээлэл шинэчлэгдэх бүрт нүүр хуудсаар дамжуулан мэдээлэх болсноор мэдээллийг олон нийт цаг алдалгүй хүлээн авах боломжийг бүрдүүлжээ. Мөн иргэд хөрөнгө оруулагч нарын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор "Таны мэдлэгт" буланг нээж хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, арилжаанд хэрхэн оролцох тухай танилцуулга, хийсвэр арилжааны платформ, МХБ-ээс санаачлан зохион байгуулсан "Ногоон сум" реалити шоу нэвтрүүлэг зэрэг мэдээлэл, контентуудыг оруулсан байна. Хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргах сонирхолтой компаниудад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг нэгтгэн оруулснаар хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох тухай мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломж бүрджээ.


Холбоотой мэдээ