Бөхийн өргөөг нээх эсэх нь тодорхой бус болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-01-03 11:07:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ оны өмнөхөн Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ хоёр уулзаж Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар санал нийлсэн ч дахин асуудал үүслээ.


Хоёр Дархан аварга, Улсын заан Б.Сайнбаярт Бөхийн өргөөг хүлээлгэж өгөх хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан. Харин Л.Чинбат тэргүүнтэй холбооноос Баянзүрх дүүргийн шүүхэд, "Х.Баянмөнх аварга ганцаараа манай холбоог төлөөлөхгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэг шийдвэр гаргах боломжгүй" гэсэн бичиг ирүүлжээ. Иймд бөхийн өргөөний үйл ажиллагааг нээх асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. 


Холбоотой мэдээ