Олон улсын хэрэглэгчийн өдрийг Чингисийн талбайд тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-03-10 16:24:22

Олон улсын хэрэглэгчийн өдрийн энэ сарын 15-нд Чингисийн талбайд тэмдэглэнэ. 

1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 31 дахь жилдээ тэмдэглэж байна.

2012 оноос эхлэн “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалья” “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ жил "Антибитокийн цэснээсээ хасья" уриан дор нэгдэж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шадар сайдын зүгээс энэ өдрийг өөрийн харьяаны Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газруудтай хамтран тэмдэглэхээр болжээ. Мөн уг үйл ажиллагаанд төрийн өмчит болон хувийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд, салбар яамд, харьяа агентлагууд оролцож үйл ажиллагаагаа сурталчлах, иргэд хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Иймд иргэдийг тус үйл ажиллагаанд өргөнөөр оролцож доорх байгууллагуудаас хүссэн мэдээ мэдээллээ авч, Хэрэглэгчийн эрхээ хамгаалахыг уриалж байна.

• Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
• Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
• Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
• Ус сувгийн удирдах газар
• Харилцаа холбооны зохицуулах хороо
• Эрчим хүчний зохицуулах хороо
• Эрүүл мэнд, спортын яам
• Хүнс, хөдөө аж ахуйн яам
• Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яам
• Гааль татварын ерөнхий газар
• ОСНААУГ
• Номин сүлжээ дэлгүүр
• Миний мүлжээ дэлгүүр
• Оргил сүлжээ дэлгүүр
• Сансар сүлжээ дэлгүүр
• Мобиком
• Скайтел
• Юнител
• Жи-мобайл
• KFC сүлжээ ресторан
• Burger king сүлжээ ресторан
• Пицца хат
• Бройдвей пицца
• Мих пицца
• Ноён пицца
• Мистер пицца

Н.Туяа

Холбоотой мэдээ