Шүлхийн өвчлөлийг цааш тархаалгүй тогтоосон гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-03 15:01:33

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халх гол суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Тус сумын Ялалт багийн нутаг Дунд шавар гэдэг газарт дөрвөн малчин өрхийн 81 толгой үхэрт шүлхийн шинж тэмдэг илэрсэн байна. Цаг алдалгүй шуурхай ажилласны үр дүнд өвчнийг цааш тархаалгүй барьж чадсан гэж тус сумаас мэдээллээ.

Өмнө нь шүлхийгээр өвчилсөн мал амьтныг уcтгалд оруулдаг байсныг больж, 81 үхрийг хашиж тэжээн, эмчилгээ болон шаардлагатай арга хэмжээг авч байгаа юм. Голомтын бүсэд нэг пост, төв зам дагуу нэг пост, өвчлөлийн бүсээс гадуур хоёр пост ажиллаж байна.  

Одоогоор хорио цээрийн дэглэм тогтоож, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин тамсаг” компанийн 19, 21-р талбай зэрэг бүс нутагт зорчихгүй байхыг сануулж, малын шилжилт хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хоригложээ.


Холбоотой мэдээ