Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-01-10 22:59:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Төрийн ордонд хаалттай хуралдаж байна.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцэж байгаа юм. Эдгээр гишүүдийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг АТГ шалгаж байгаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хууль, хяналтын байгууллагын шалгаж байгаа, эцэслэн шийдвэрлээгүй хэргийн талаар ярилцах тул мөрдөн байцаалтын нууцыг хадгалах үүднээс хаалттай горимоор хуралдаж байна.

Уг асуудлыг өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцээд хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн юм.

Холбоотой мэдээ