УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-11 02:37:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 02.12 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг М.Энхболд дарга танилцууллаа.

Энэ үеэр О.Баасанхүү, Б.Энх-Амгалан гишүүн ХХААХҮ-ийн сайдыг томилгоо болон УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах саналыг гаргасныг олонх дэмжив.

Ийнхүү чуулганаар УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Холбоотой мэдээ