Сархиа уулын чиглэлд алхалтын зам байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-11 14:40:42
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилгоор орон нутгийн хөрөнгөөр Баян-Өндөр, Сархиа уулын чиглэлд эрүүл мэндийн зам буюу алхалтын замыг 2016 оноос хойш тавьж байна. 2018  онд л гэхэд  орон нутгийн төсвийн хөрөнгөөр Баян-Өндөр ууланд 425 м урттай зам, 64 м.кв амралтын талбай, 22.3 м гүүр, 1570 м шат тавьжээ. Тэгвэл энэ онд Сархиа уулын чиглэлд Орон нутгийн хөгжлийн сангийн 73 сая төгрөгөөр алхалтын зам байгуулахаар болжээ. Уг ажлыг иргэдийн санал асуулгыг үндэслэн хийхээр болсон гэж Баян-Өндөр сумын ЗДТГ-аас мэдээллээ. Сархиа ууланд өмнө нь зам тавьсан ч нэмж гүйцээх шаардлага байгаа юм.  

Өнгөрсөн онд Баян-Өндөр суманд Орон нутгийн хөгжлийн сангаар нийт 51 төсөл арга хэмжээ  хэрэгжүүлсэнээс гэр хорооллын 50 цэгээс агаар, хөрсний бохирдлын судалгаа хийж үүнийг үндэслэн   эко жорлон байгуулахаар болсон байна. Үүнд 300 сая төгрөг төсөвлөсөн ажээ.

 

Холбоотой мэдээ