Nissan компанийн гүйцэтгэх захирал огцров

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-01-12 13:37:57

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч Nissan компанийн гүйцэтгэх захирал Хосе Муньос албан тушаалаасаа огцорчээ.


Тэрбээр тус компанийн тэргүүн асан Карлос Гоны ойрын хүрээний хүмүүсийн нэг байсан бөгөөд албан тушаалаасаа огцорсон нь түүний эргэн тойронд үүссэн асуудалтай холбоотой байж магадгүй байна. 


Японы санхүүгийн хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэн Карлос Гоныг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-нд баривчилсан юм. Токиогийн Прокурорын газар баасан гарагт түүний эсрэг шинээр хэрэг үүсгэжээ. 


Холбоотой мэдээ