Хорголжин тэжээл тарааж байна

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-12 20:00:33

Увс аймгийн зарим сумдад хаваржилт хүндэрч цас зудтай байна. Аймгийн Онцгой комиссоос хаваржилт хүндэрч байгаа сумдад өнжмөл өвсийг үнэгүй, хорголжин тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олгох ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Ихэнх сумд тусламжийн өвс, тэжээлээ хүлээж аваад малчиддаа тараасан байна. Одоогоор Бөхмөрөн сумын ЗДТГ-аас Соёлын төвийн ажилтнууд, багийн дарга нар, дүйцүүлэх албаны цэрэг зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж Өмнөговь сумаас хуваарилсан 30 тн хорголжин тэжээлийг сумандаа аваачин малчдад тарааж байна.

Тусламжийн тэжээлийг сумын нийт малчин өрхүүдэд тэгш хуваарилан хүргэх аж.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ