“Mongolia’s Next Top Model-2″ шоу нэвтрүүлгийн ялагч 20 сая төгрөгөөр шагнуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-18 13:10:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Mongolia’s Next Top Model-2″ шоу нэвтрүүлгийн ялагчийг өчигдөр тодруулсан байна. Энэ шоу нэвтрүүлгийн ялагч 20 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж, Итали улсын Милан хотын загварын агентлагтай хамтран ажиллах эрхтэй болох юм. 

Ялагчид шагнал гардуулах шоу нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар энэ сарын 20-ны өдөр буюу ням гарагт "Боловсрол" суваг телевизээр гарна гэдгийг зохион байгуулагчид нь мэдээллээ. Мөн  талийгаач Ч.Чамин-Эрдэнийг шилдэг оролцогчоор шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ