Дээд боловсролтой ажилгүй иргэдийн дийлэнх нь мэргэжлийн бус ажил хийхээс татгалздаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-21 21:19:58

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Бүртгэл мэдээллийн санд одоогийн байдлаар 1126 хүн ажил идэвхтэй хайгчаар бүртгэлтэй байна. Ажлын байрны хувьд 24 аж ахуйн нэгж байгууллагаас 56 ажлын байрны захиалга ирсний дагуу ажилгүй иргэдийг ажилд зуучлах боломжтой болсон байна.

“Аж ахуйн нэгж байгууллагаас ажлын байрны захиалга өдөр тутамд ирдэг ч тус ажлын байранд ажилгүй иргэд нөхөгдөх явдал учир дутагдалтай байна. Тодруулбал, бүртгэлтэй ажилгүй иргэдэд ажлын байрны санал тавихад дээд боловсролтой ажилгүй иргэдийн дийлэнх нь  мэргэжлийн бус ажлыг хийхээс татгалзах, мөн зарим тохиолдолд ажил олгогчийн шаардлага хангахгүй байх, ажил голдог байдал түгээмэл ажиглагддаг. Нөгөө талаас ажлын байрны захиалга гол төлөв хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаас ирдэгтэй холбоотой тогтмол бус түр зуурын ажил байх, цалин хангамжийн хувьд хангалттай бус, ажлын ачаалал ихтэй зэргээс болоод нөхөгдөхгүй байх талтай” хэмээн аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн А.Ариунтуяа хэллээ.

Холбоотой мэдээ