3000 төгрөгөөр юнителийн нэгж аваад 5 сая төгрөг хожжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-22 14:59:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/Нэгдүгээр сарын 20-нд болсон НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирлын үеэр Хөвсгөл аймгаас нийт 152 азтан тодорсны дотор нэг хүн 5 сая төгрөг хожжээ. Тодруулбал Мөрөн сумын иргэн Анд рестораны туслах тогооч Б.Баярмаа 3000 төгрөгийн юнителийн нэгж авч баримтаа бүртгүүлээд 5 сая төгрөгийн азтан болжээ. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 2000 гаруй иргэд азтан болсон юм.

Харин зарим иргэдийн дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас хонжворын мөнгөө авч чадаагүй байгаа гэнэ. Иймээс иргэдийг дансны мэдээллээ шалгаж баталгаажуулж байхыг аймгийн Татварын хэлтсээс анхааруулж байлаа.

Холбоотой мэдээ