Монгол Улсын дуу хоолойг олон улсад хүргэсэн чухал алхам

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-17 14:58:25

УИХ-ын дэд дарга Л.Цог ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын үйл явцын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Энэхүү хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Тус хурлаар үндэстэн хоорондын маргаан болон олон улсын өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэж байна. Энэ хурлаар дамжуулан Монгол Улс өөрийн байр суурь,  бодлогыг олон улсад таниулах, тунхаглах сайхан боломж бий болж буйг бид харж байна. Тухайлбал, өчигдрийн хурал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн нь Монгол Улсын дуу хоолойг олон улсад хүргэсэн чухал алхам гэж үзэж байна.  Нөгөө талаас  Монголын улс төрчид олон орны парламентын хуралд байр сууриа илэрхийлэх боломж тэр бүр олддоггүй. Энэ удаад Монголын парламентын төлөөлөгчид хуралд идэвхтэй оролцож өөрийнхөө байр суурийг илэрхийлэх сайхан боломж гарч байна” гэлээ

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд