Гал түймрийн дуудлага 40 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-02 10:46:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд 2019 оны нэгдүгээр сард нийт 10 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн нь өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн байна. 

Дээрх дуудлагууд нь ил задгай асгасан үнс, нурам, яндангийн цоонолт, цахилгаан хэрэгслийг залгаатай, гал түлээд гэрээ эзэнгүй орхих зэрэг шалтгаанаас буюу иргэдийн хайхрамжгүй үйл ажиллагааны улмаас гарчээ. 

Уламжлалт сар шинийн баяраар ард иргэдийг галын аюулгүй байдлын ханган анхаарал болгоомжтой байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдэн хэд хэдэн зөвлөмжийг хүргэлээ. Тодруулбал, Үнс нурмаа ил задгай асгахгүй байх, гэр байшингийн янданд цоонолтоос хамгаалах хаалт хийх,  зул хүж өргөж орхихгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг залгаатай нь орхихгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ орхиж явахгүй байхыг анхааруулав.


Холбоотой мэдээ