ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт шашны нөлөө ороогүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-03-15 16:08:59

Сүүлийн өдрүүдэд хүүхдийн ном болон сурах бичгийн агуулгын талаарх шүүмжлэл иргэдийн дунд ихээр гарах болсон. Тухайлбал, мүүний урсгалын нөлөөгөөр боловсролын салбар, тэр дундаа сурах бичгийн агуулгад өөрчлөлт орж байна хэмээн үзэх иргэд ч байгаа. Үүнтэй холбоотой сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулдаг багш, эрдэмтэн, судлаачид өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэд, ЕБС-ийн хичээлийн агуулгад мүүний шашны нөлөө орсон гэх мэдээллийг үгүйсгэж, аль ч оронд бага дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үйл явц байнга өрнөдөг. Сүүлийн жилүүдэд Монгол Улс бага, дунд боловсролын салбарт чанарын шинэчлэл, тэр дундаа хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Цаашид ч энэхүү хөтөлбөрийг тасалдалгүй явуулах шаардлагатай гэв. Мөн аливаа сурах бичгийг зохиогоод шууд хэрэглэдэггүй, олон шат дамжлага дамжиж, хянагддаг гэдгийг тодотголоо.

Сурах бичгийн агуулгын талаар БСШУ-наас одоо хэрэглэж байгаа сурах бичигт цахим сүлжээнд тарсан шиг ёс бус болон шашны агуулга байхгүй, хяналтгүйгээр номын дэлгүүрүүдэд худалдаалж буй номонд яам хариуцлага хүлээхгүй хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. 

Ж.Болор

 

Холбоотой мэдээ