Ихэнх нутгаар хүйтэн жавартай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-02-08 11:16:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн өмнөд хэсгээр өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн жавартай хэвээр байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн газар малчид, тээвэрчид, ард иргэдэд онцгойлон анхаарууллаа.

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг танилцуулж байна. Энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10, 12-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах аж. 

Холбоотой мэдээ