ӨНӨӨДӨР: "Эрдэнэс-Тавантолгой–Инноваци, Үйлдвэрлэл" зөвлөгөөн болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-02-12 08:37:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 12-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд "Эрдэнэс-Тавантолгой–Инноваци, Үйлдвэрлэл" зөвлөгөөн болно. Утас: 99897061, 99864014

10.00 цагт Гандантэгчэнлин хийдэд Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүр таалал төгссөн талаар Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацангийн лам нар мэдээлэл хийнэ. Утас: 88081261, 88048481

11.00 цагт Засгийн газрын XI байранд Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон судлаачид хамтран боловсруулсан агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төслөө танилцуулна.

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулна.

11.40 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МҮЭХ-г шинэчлэн зохион байгуулах түр хорооноос мэдэгдэл хийнэ. Утас: 95011133

Холбоотой мэдээ