ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзана

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-02-14 08:07:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 14-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт "Холлидэй Инн" зочид буудалд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 91915340, 99047423, 99519677

09.00 цагт Засгийн газрын XII байранд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөн болно. Утас: 99997605

09.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас:99179899, 86885060

11.00 цагт Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзана.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн аялал жуулчлалын газраас "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ 2019" наадмын талаар мэдээлэл хийнэ. Утас: 325044

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Боловсролын үнэлгээний төвөөс 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 8976-0092

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан оюутны холбооноос “АМ АСУУЯ” хөдөлгөөний талаар мэдээлэл хийнэ. Утас: 99342525, 95269666

16.00 цагт "Пума” зочид буудалд "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаалын зохион байгуулагч ТББ-ууд, иргэдийн төлөөллийн уулзалт болно.

Холбоотой мэдээ